Чема Мадоз (Chema Madoz)
http://www.agshin.mn/чема-мадоз-chema-madoz/#comment-21987
Энэ хүний талаар та бүхэн сайн мэдэж магадгүй. Түүний авсан уран бүтээлүүдийг үзэж суутал маш олон танил зургууд харагдлаа. Зарим зургийг нь СААК.МН-ы Элдэв Зураг дотроос харж байсан юм байна лээ. Чема Мадоз нь 1958 онд Спани улсад төрсөн бөгөөд түүний жинхэнэ нэр нь Хосе Марияа Родригез Мадоз юм. Тэрээр хар цагаан өнгийн Сурриалист зургуудаар алдартай билээ.
Chema Madoz
“Өдөр тутмын амьдралд хэрэглэдэг зүйлүүдийн ард бүхэл бүтэн өөр ертөнц нуугдсан байдаг. Зүйрлэлээр удирдуулсан шинэ хэмжигдэхүүн бодит байдлын мэдрэмжийг өөрчилдөг.” хэмээн тэрээр хэлжээ.
Бүтээлүүдийг нь харахлээр “нээрээ яагаад энийг урд нь анзаарч байгаагүй юм болоо??” гэсэн сэтгэгдэл төрж байна лээ. Ер нь сурриализм иймэрхүү л шинж чанартай байдаг шүү дээ. Түүний талаар мэдээлэл тун хомос байлаа. Мөн бичиг үсгийн алдаа гаргасан бол уучлаарай.
MERMAID
ХӨХ
УСАН ДУСЛУУД
УТАС
ТА YAHOO.COM Ч ЮМ УУ GOOGLE.COM-ЭЭР Ч ЮМ УУ ОРООД CHEMA MADOZ ГЭЖ БИЧЭЭД ХАЙГААД ҮЗВЭЛ ТҮҮНИЙ ӨӨР ӨӨР ЗУРГУУДЫГ ҮЗЭЖ БОЛОХ БАЙХАА.
1 comment:
goy zuragnuud shuu. uzej baisiin baina. harin zuragchniig n medehgui baisiin
Post a Comment